Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-07-26 09:28:55

ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тактикийн шинэ төрлийн зэвсгийн туршилтыг пүрэв гарагт удирдан явуулсан гэж тус улсын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.


KCNA” агентлагийн баасан гарагийн мэдээнд дурдсанаар, БНСУ шинэ зэвсгүүд танилцуулж, цэргийн сургуулиуд явуулж байгаатай холбогдуулан тус улсад "анхааруулга өгөх" зорилгоор уг туршилтыг явуулсан ажээ.


Пүрэв гарагт Пёньян Зүүн тэнгис рүү үл мэдэгдэх хоёр пуужин харвасан юм. Сөүлийн засаг захиргаанаас мэдээлснээр, БНАСАУ шинэ төрлийн ойрын зайн баллистик пуужин туршсан бөгөөд эхний пуужин 430 километр, хоёр дахь пуужин 690 орчим километр зайд тусжээ.


"Ким Жөн Ун нам өндөрт нисдэг шинэ зэвсгийн хүчин чадлыг сайшаасан" гэж Пёньян мэдээлжээ. АНУ, БНСУ-ыг цэргийн хамтарсан сургуулиудаа зогсоохыг БНАСАУ уриалсаар ирсэн бөгөөд тус хоёр улс ирэх сард цэргийн сургууль явуулахаар товлосон билээ. 

Связанные новости