Дөрөвдүгээр сарын 05-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-04-05 09:19:47

10.00 цагт АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон ОБЕГ-аас “Говийн чоно- 2016” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дасгал сургууль, туршлага солилцох сургуулилтын талаар “Шангри Ла Улаанбаатар” зочид буудалд мэдээлэл хийнэ.

10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.

11.00 цагт Монголын боксын холбоонд боксын олимпийн эрх олгох тэмцээнд амжилт үзүүлсэн баг тамирчин, дасгалжуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт ЭМСЯ-ын харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв  ШУТИС-тай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслол Спортын төв ордонд болно.

12.00 цагт Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд дээрмийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүхийн шинэтгэлийн талаар мэдээлэл хийж, шүүн таслах ажиллагааны тулгамдсан асуудлуудаар шүүгч ажилтнуудтай уулзаж, санал солилцоно.

14.00 цагт  ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" хэвлэлийн хурал болно.

Төрийн ордонд

09.00 цагт УИХ-ын Хаврын чуулганы нээлт болно.

09.00 цагт Төвлөрлийг сааруулах стратегийн баримт бичиг түүний үзэл баримтлалын хэлэлцүүлэг Нутгийн удирдлагын танхимд болно.

11.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Их эзэн Чингис хаан танхим”-д болно.

14.00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д болно.

15.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “В” танхимд болно.

Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос шатахууны үнийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Хараат бус залуучуудийн холбооноос “Ариун төр ариун талбай” олимпийн баг тамирчдаа дэмжих төслийн аяны талаар мэдээлэл хийнэ.

Связанные новости