ОХУ, БНХАУ-ын цэргийн онгоц бусад орны агаарын хилийг зөрчөөгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Sputnik/. ОХУ, БНХАУ Япон тэнгисийн дээгүүр цэргийн
хамтарсан эргүүл явуулах үеэр ОХУ-ын цэргийн нисэх онгоц бусад улс орны агаарын хилийг
зөрчөөгүй гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч У Чянь лхагва
гарагт мэдэгджээ.
Өчигдөр буюу долдугаар сарын
23-нд ОХУ, БНХАУ-ын цэргийн хүчин Ази-Номхон далайн бүс нутагт холын зайн нисэх
онгоцоор анх удаа хамтарсан эргүүл явуулсан бөгөөд агаарын хилийг нь зөрчсөн
гэж БНСУ-ын эрх баригчид ОХУ-ыг буруутгасан юм.
У Чянийн мэдэгдсэнээр, хамтарсан эргүүлийн үеэр ОХУ, БНХАУ-ын нисэх онгоц олон улсын хууль тогтоомжийн хэм хэмжээг баримталж, бусад улс орны агаарын орон зайд нэвтрээгүй ажээ. "Манай улсын агаарын хилийг зөрчсөн ОХУ-ын байлдааны нисэх онгоцнууд руу анхааруулах гал нээсэн" гэж БНСУ-ын Батлан хамгаалах яам мягмар гарагт мэдэгдсэн билээ.