Турк улс террористуудын байрлалд агаарын цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Турк улс Иракийн хойд нутгийн цэргийн баазад халдахаар бэлтгэж байсан “Курдистаны ажилчны нам” террорист бүлэглэлийн /КАН/ найман байрлалд агаарын цохилт өгсөн талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв.
Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, Туркийн сөнөөгч онгоцнууд Иракийн хойд хэсгийн Авасин-Басянгийн нутагт байрлах цэргийн бааз руу халдахаар төлөвлөөд байсан КАН-ын хорогдох байр болон зэвсгийн агуулахад агаарын цохилт өгсөн аж.
Турк улс КАН-ын террористуудын үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээлэл илрүүлсэн тул “Claw-1” ажиллагааны үргэлжлэл болгон “Claw-2” ажиллагааг долдугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлжээ.
Туркийн эсрэг 30 гаруй жилийн турш террорист ажиллагаа явуулж байгаа КАН-ыг Турк, АНУ болон Европын Холбооны орнууд террорист байгууллагуудын жагсаалтад оруулсан юм. Тус бүлэглэлийн үйлдсэн халдлагын улмаас 40 мянга гаруй хүн амиа алдсан байна.