Европын комисс эмэгтэй даргатай боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-17 10:36:45

БРЮССЕЛЬ. /RIA Novosti/.  Европын парламент Европын комиссыг дараагийн таван жил даргалах хүнээр Урсула фон дер Ляйеныг томилжээ. 


Нэр дэвшигчийг удаан үргэлжилсэн амаргүй хэлэлцүүлгийн дараа баталсан байна. Санал хураалтын дүнгээс үзвэл, Европын парламентын 383 депутат түүнийг дэмжсэн бол 327 нь эсэргүүцсэн санал өгч, 22 хүн түдгэлзжээ. Нэг саналыг хүчингүйд тооцсон байна. 


Урсула фон дер Ляйен 11 дүгээр сарын 1-нээс буюу Европын комиссын одоогийн тэргүүн Жан Клод Юнкерын бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа үүрэгт ажилдаа албан ёсоор орно. Түүнийг Европын комиссын даргын албан тушаалд нэр дэвшүүлснийн улмаас, тэр дундаа мэдлэгийнх нь хүрээтэй нь холбоотойгоор олон шүүмжлэл Европын бодлого судлалын төвийн материалуудад гарч байв.


Урсула фон дер Ляйен 2013 онд Германы Батлан хамгаалахын анхны эмэгтэй сайд болсон юм. Тэрбээр Европын парламентын санал хураалтын дүнгээс үл хамааран албан тушаалаасаа огцорсон байна. Урсула фон дер Ляйен мөн Европын комиссын анхны эмэгтэй дарга боллоо.


Связанные новости