Грекийн парламентын сонгуульд сөрөг хүчин яллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АФИН. /Anadolu/. Грекийн парламентын ээлжит бус сонгуульд сөрөг хүчний Шинэ ардчилсан нам ялалт байгуулсан гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ.
Өнгөрсөн ням гарагт зохион байгуулагдсан уг сонгуулийн ирц 92 хувьтай байжээ. Сөрөг хүчний Шинэ ардчилал нам парламентын 300 суудлаас 158-ыг авсан байна. Ингэснээр сөрөг хүчний тэргүүн Кириакос Мицотакис шинэ Ерөнхий сайдаар томилогдох боломж бүрдэж байгаа юм.
К.Мицотакис сонгуулийн дүн гарсны дараа үг хэлэхдээ, "бид ажлын байрыг нэмэгдүүлж, татварыг бууруулна" гэж амласан байна. Мөн тэрбээр, энэ амлалтад хүрэхийн тулд бид бүгд хамтран ажиллана гэжээ.
Хэт зүүний үзэл баримтлалтай, эрх баригч "Сириза" эвсэл бүх нийтийн сонгуульд 32 хувийн санал авсан байна. Ингэснээр тус эвсэл парламентад 86 суудалтай болжээ.
Одоогийн Ерөнхий сайд Алексис Ципрас сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөөд, ялалт байгуулсан К.Мицотакист баяр хүргэсэн байна.