Хогийн цэгүүдийг шалгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-02 15:47:33

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нарангийн энгэр, Мориндаваа, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгүүдийн ажилд шалгалт хийсэн байна.

Шалгалтын хүрээнд төвлөрсөн хогийн цэгүүдийн өдөр тутмын ажиллагаа, машин техникийн ашиглалт, ландфилл технологиор хог дарж устгаж буй байдал, ажилчдын хөдөлмөр аюулгүй ажиллагаатай Захирагчийн ажлын албаны Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс, Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд танилцаж,  хамтран явцын шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгөв. 

Төвлөрсөн хогийн цэгүүд байршуулсан хяналтын камерыг байнгын ашиглалтад оруулж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс хянадаг болсон юм. Мөн гэнэтийн ослоос сэргийлсэн байнгын цахилгааны эх үүсвэрийг ашиглалтад оруулсан зэрэг ажлууд хийснийг шалгалтын ажлын хэсгийнхэн онцлов. Харин машин техникийн хүрэлцээ тааруу байгаа зөрчил дутагдлыг яаралтай арилгах үүргийг холбогдох байгууллагуудад өглөө.

Ж.Батсайхан

Связанные новости