Гал түймрийн улмаас 5.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-07-04 10:12:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд 2561 удаагийн ахуйн гал түймэр гарч, 5.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 37 хүн нас барж, 16 хүн түлэгдэж гэмтэн, 578 толгой мал хорогдож, 985 гэр, орон сууц шатсан байна.

Гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 626 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гал түймрийн тоо 18.3 хувиар нэмэгдэж, учирсан хохирлын хэмжээ 1.1 дахин буурсан байна.

Нийслэл хотод нийт 1755 удаагийн гал түймэр гарч, 2.8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 806 удаагийн гал түймэр гарч, 3.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Энэ хугацаанд гал түймрийн болзошгүй аюулаас сэргийлж 8879 байгууллага, аж ахуйн нэгж, 62264 айл өрхөд хяналт шалгалт хийж, 40.458 зөрчил дутагдал илрүүлсэн байна.

Шалтгаанаар нь авч үзвэл, ил гал 1474, цахилгаан ашиглалт 358, яндангийн цонолт 431, технологийн горим зөрчсөн 140, байгалийн нөлөө 1,  санаатай үйлдэл 6, шалтгаан тогтоогдоогүй 119 гал түймэр гарчээ.                                                  

 

Связанные новости