23 жилийн өмнөх энэ өдөр ШЕЗ анхны хурлаа хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШүүхийн ерөнхий зөвлөл шинэ юм биш байжээ. Шинэчлэгдсэн шүүхийн шинэ ШЕЗ-ийг бид нэн залуухан гэж боддог бол түүхийн үүднээс тийм биш аж. Өнөөдөр ШЕЗ-ийн нэгэн түүхэн өдөр тохиож байна.
1992 оны шинэ Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийг хуульчлан баталгаажуулснаар одоогоос 23 жилийн тэртээх энэ өдөр буюу 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 01 тоот тогтоолоороо анхдугаар хуралдааны 11 хэлэлцэх асуудлаа батлан хуралдаж байв. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/ Энэхүү түүхэн өдрөө дурсан, олны сонорт хүргэх үүднээс ШЕЗ-өөс өнөөдрийг тохиолдуулан "Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн тулгын чулууг тавьж, шанг татсан энэхүү түүхт өдрийн мэндийг Нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүргэе" гэсэн сайхан мэдээг ирүүллээ.
Ж.Батсайхан
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэ