Турк "С-400" системийг долдугаар сараас хүлээж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-26 11:39:25

АНКАРА. /TASS/. ОХУ-аас худалдан авч байгаа зенитийн пуужингийн С-400 системийг Турк улсад ирэх долдугаар сараас нийлүүлж эхэлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Тайип Эрдоган мягмар гарагт парламентад үг хэлэхдээ мэдэгджээ.


“С-400”-г бид ирэх сараас хүлээж авч эхэлнэ. Уг цогцолборыг худалдан авах нь бидний бүрэн эрхийн асуудал бөгөөд энэ тохиолдолд бид ухрахгүй” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


С-400”-г Туркт нийлүүлэх хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлэл хэвлэлүүдэд анх 2016 оны сүүлээр гарсан бөгөөд тус улстай гэрээ байгуулсан гэдгийг ОХУ 2017 оны есдүгээр сарын 12-нд мэдээлсэн юм.


Турк улс Оросоос 2.5 тэрбум ам.долларын өртөг бүхий зенитийн пуужингийн систем худалдан авахаар тохиролцсон нь НАТО-гийн холбоотнууд болох АНУ болон Турк улсын хооронд үл ойлголцол үүсгээд байгаа билээ. Уг цогцолборыг худалдан авсан тохиолдолд “F-35” сөнөөгч онгоцуудаа Туркт нийлүүлэхээс татгалзаж магадгүй гэж Вашингтон Анкарад анхааруулжээ.


Связанные новости