БНСУ-ын судлаачид дэлхийтэй мөргөлдөж болзошгүй астероид илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын одон орон судлаачид дэлхийтэй мөргөлдөж
болзошгүй астероид буюу сансрын биет илрүүлсэн хэдий ч ийм зүйл тохиолдоx магадлал тун бага
болохыг тогтоожээ.
Солонгосын Одон
орон, сансрын шинжлэх ухааны институтийн мэдээлснээр, БНСУ-ын эрдэмтэд аюултай астероидын талаар олж тогтоосон анхны тохиолдол энэ болжээ.
“PP29” хэмээн нэрлэсэн аюул учруулж болзошгүй астероидыг Солонгосын микро-линзийн дуран авайн сүлжээнээс цуглуулсан
мэдээллээс энэ сарын эхээр илрүүлсэн байна.
“Аюул учруулж
болзошгүй астероидын дийлэнхийг АНУ-ын эрдэмтэд илрүүлж байсан тул энэхүү
нээлт ихээхэн ач холбогдолтой. Мөн сансрын ажиглалт явуулах БНСУ-ын нөөц бололцоог
харууллаа” гэж Одон орон, сансрын шинжлэх ухааны институтийн судлаач Мүн Хун Кю
хэлжээ.
АНУ-ын Агаарын
нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ тооцоолсноор “PP29” дэлхийтэй 2063 эсвэл 2069 онд мөргөлдөж магадгүй
хэдий ч ийм зүйл тохиолдох магадлал маш бага /2.8 тэрбумд 1/ ажээ.