Шинэ Засгийн газрыг дэмжихийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-13 15:51:10

КИШИНЕВ. /TASS/. Шинэ засгийн газрыг дэмжихийг Молдавын Ерөнхийлөгч Игорь Додон төрийн албан хаагч болон хууль хүчний байгууллагын ажилтнуудад уриалжээ.


Гадны гол түнш болох Орос, Канад, Европын орнууд, Европын комисс, Европын Зөвлөл болон бусад орнууд шинэ Засгийн газрыг дэмжсэн хэмээн тэрбээр “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Та бүхэн засгийн эрхийг тайван замаар шилжүүлэх үйл явцын чухал элемент нь болж болох бөгөөд улс орноо тогтворгүй байдлаас хамгаалах боломжтой. Шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрээ агентлагууд, яам тамгын газрууд гаргаж, энэ тухайгаа олон нийтэд мэдэгдэнэ үү” хэмээн Ерөнхийлөгч тэмдэглэжээ.


“Төрийн албан хаагчдын 80 хувь нь шинэ эрх баригчдын талд байгаа хэдий ч тэдний удирдагчид Засгийн эрхийг хянаж байгаа Ардчилсан намын дарамт шахалтаас эмээж байна” хэмээн тэрбээр мөн ярьсан байна.

Связанные новости