“Uber” компани Мельбурнд агаарын такси үйлчилгээг нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-13 13:44:29

НЬЮ-ЙОРК. /ABC/. Америкийн “Uber” компанийн агаарын такси үйлчилгээг нэвтрүүлж буй гурван хотын нэгэнд Мельбурн хот оржээ.  


Uber Air” хэмээх үйлчилгээгээ ойрын жилүүдэд Техас муж улсын Даллас, Калифорни муж улсын Лос Анжелес хотуудад нэвтрүүлж эхлэх тухайгаа Uber” компани өмнө нь мэдэгдсэн байна. Агаарын такси нь босоо чиглэлд хөөрч, буух системтэй тээврийн хэрэгсэл байх аж.


ABC” телевизийн мэдээлснээр, Мельбурн хотод “Uber Air” үйлчилгээг 2023 оноос нэвтрүүлж эхлэхээр төлөвлөж байгаа аж. Анхны туршилтын нислэгийг ирэх онд эхлүүлж магадгүй байна.  


“Uber” нь гар утасны аппликэйшн ашиглан таксины үйлчилгээ авах боломж олгодог онлайн үйлчилгээний компани юм. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод төвтэй тус компанийг бизнес эрхлэгчид болох Трэвис Каланик, Гаррет Кэмп нар 2009 онд байгуулжээ. Одоогийн байдлаар "Uber" компани нь 80 орчим орны 500 гаруй хотод үйл ажиллагаа явуулж байна.

Связанные новости