Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-12 11:48:01

ВАШИНГТОН. /Yonhap/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар гурав дахь удаагаа уулзах "бүрэн боломжтой" гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгджээ.


Ж.Болтон “The Wall Street Journal” сониноос мягмар гарагт зохион байгуулсан бага хурлын үеэр ийнхүү хэлжээ. Мөн тэрбээр, энэхүү асуудал БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны шийдвэрээс хамаарна хэмээн хэлсэн байна.


Трамп, Ким нар энэ оны хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотноо хоёр дахь удаагаа уулзсан боловч уг уулзалт хэлэлцээргүйгээр өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд орсон билээ.

Связанные новости