"Лалын улс"-тай тэмцэх тухай удирдагчдын уулзалтыг Обама зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-30 15:11:20

ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ долоо хоногт “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх асуудлыг дэлхийн удирдагчидтай хэлэлцэнэ гэж Цагаан ордон мэдэгдэв.

Вашингтон хотноо болох цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр уг хэлэлцээг зохион байгуулж, "Лалын улс" бүлэглэлийг бүрмөсөн устгах арга хэмжээний талаар хэлэлцэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест мэдэгджээ. “Лалын улс” бүлэглэл нь цөмийн аюулаас илүүтэйгээр заналхийлэл учруулж байгаа талаар мөн хэлэлцэнэ гэж тэрбээр мэдэгдлээ.

Уулзалт яг хэзээ болох, хэн оролцох тухай тэрбээр мэдэгдэлдээ дурдаагүй байна.

Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад 51 орны төлөөлөгчид оролцоно.

Бельгийн нийслэл Брюссель хотод халдлага болсонтой холбогдуулан уг хэлэлцээг зохион байгуулахаар болжээ.

Д.Нямтулга

 

Связанные новости