Хуульчийн мэргэжлийн шалгалт наймдугаар сарын 21-23-нд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн шийдвэрээр Хуульчийн мэргэжлийн шалгалт энэ оны наймдугаар сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болно.
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авна. Сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдэх бөгөөд үргэлжлэх хугацаа 200 минут, бодлогын шалгалтад нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байна.
Шалгалтын бүртгэл өчигдөр буюу энэ сарын 07-нд эхэлжээ. Бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар ирэх сарын 21 хүртэл явуулах аж. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам болон шалгалтад бүртгүүлэх заавартай www.mglbar.mn, https://burtgel.mglbar.mn/ цахим хаягт хандан мэдээлэл авах боломжтой юм.