Есдүгээр сарын 21-нд дэлхий даяар гал зогсоохыг уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭНҮБ. /Sputnik/. “Олон улсын энх тайвны өдөр”-ийг тохиолдуулан дэлхий нийтээрээ 24 цаг гал зогсоохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриаллаа.
Есдүгээр сарын 21-нд дэлхий дахин “Олон улсын энх тайвны өдөр”-ийг тэмдэглэдэг юм. Энэ онд энх тайвны өдрийг “Энх тайвны төлөө түншлэл-Бүх нийтийн бахархал” сэдвийн хүрээнд тэмдэглэх ажээ.
Жил бүрийн есдүгээр сарын 21-нд “Олон улсын энх тайвны өдөр”-ийг тэмдэглэж байх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1981 онд гаргасан юм.
Энэ өдөр НҮБ уламжлал ёсоор эхлээд "Энх тайвны хонх" дуугаргаж, дараа нь янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ.
Г.Доржханд
Комментарии