Нефтийн олборлолтоо нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-05-19 09:59:11

ЭР-РИЯД. /Reuters/. Ираны асуудлаарх хурцадмал байдал өсөн нэмэгдэж, нефтийн үнэ өндөр байгаа энэ үед Нефть экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ төлөөлөгчид Саудын Арабад уулзаж, олборлолтоо нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.


Өнгөрсөн нэгдүгээр сард ОПЕК-ийн гишүүн орнууд нефтийн үнийг өсгөхийн тулд олборлолтын хэмжээгээ зургаан сарын турш бууруулах шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү арга хэмжээ нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөхөд нөлөөлсөн юм.


Саудын Араб, ОХУ тэргүүтэй дэлхийн нефть олборлогч томоохон орнуудын сайд нар долдугаар сараас олборлолтоо нэмэгдүүлэх эсэх асуудлыг өнөөдөр Саудын Арабын баруун нутгийн Жедда хотод уулзах үеэрээ хэлэлцэх ажээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нефтийн олборлолтоо нэмэгдүүлж, үнийг нь бууруулахыг тус орнуудад уриалсан юм. Саудын Арабын эрх баригчид олборлолтыг нэмэгдүүлэх асуудлыг нухацтай авч үзэж байгаа бөгөөд ямар ч шийдвэр гаргасан үүсэх үр дагаврыг тооцоолж үзэхийг эрмэлзэж байгаа аж. 

Связанные новости