Помпео Москвад хийх айлчлалаа цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео даваа гарагт Москвад хийх айлчлалаа цуцалсан боловч ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой мягмар гарагт Сочи хотод уулзахаар төлөвлөж байна. Энэ тухай “Reuters” агентлаг АНУ-ын Төрийн департаментын мэдэгдлээс иш татан уламжилжээ.
Помпео даваа гарагт Москваг бус Бельгийн Брюссель хотыг зорихоор болсон байна. Тэрбээр тус хотод Европын Холбооны төлөөлөгчидтэй уулзаж, Иран улсын эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэх аж.