М.Пенс: Венесуэлийн Дээд шүүхийн гишүүдийн эсрэг хориг арга хэмжээ авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/.
Венесуэлийн Дээд шүүхийн гишүүд Ерөнхийлөгч Николас
Мадурогийн эсрэг зогсохгүй бол тэдний эсрэг хориг арга хэмжээ
авна хэмээн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ.
“Венесуэлийн Дээд шүүх үндсэн зарчмууддаа эргэн орох цаг нь болсон. Дээд
шүүх хууль дээдлэх ёсыг сахих Үндсэн хуулийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй бол АНУ
Дээд шүүхийн 25 шүүгчийг хийсэн үйлдлийнх нь төлөө хариуцлагад татна” хэмээн
тэрбээр онцлон тэмдэглэжээ.
"Н.Мадурогийн засаг захиргааны дэглэм дор Венесуэлийн Дээд шүүх Үндсэн
хуулийн бүрэн эрхийнхээ үндэс суурийг ганхуулсан. Дээд шүүх нь хүний эрхийг хамгаалах, хууль
дээдлэх ёсыг сахих үндсэн зарчимтай байдаг. Харамсалтай нь Дээд шүүх сүүлийн
үед улс төрийн хэрэгсэл болжээ” хэмээн М.Пенс ярьжээ.
Түүнчлэн Венесуэлийн Үндэсний ассамблейн талд зогсож буй албан
тушаалтнуудын эсрэг өмнө нь авч байсан хориг арга хэмжээнүүдээ АНУ цуцлахад
бэлэн байна хэмээн тэрбээр мэдэгджээ.