"Аэрофлот" компанийн хувьцааны ханш буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-07 10:34:16

МОСКВА. /TASS/. Шереметьево” нисэх онгоцны буудалд болсон онгоцны ослын дараа Москвагийн биржийн арилжаа нээгдэх үед "Аэрофлот" компанийн нэгж хувьцааны ханш 3.3 хувиар буурч, 93.5 рубль болжээ.


Өнгөрсөн ням гарагт Москва – Мурманск чиглэлд хөөрсөн "Аэрофлот" компанийн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц Шереметьево нисэх онгоцны буудалд осолдсоны улмаас 41 хүн амиа алдсан юм. Онгоцонд 78 хүн байжээ. 

Связанные новости