М.Помпеотой хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРРОВАНИЕМИ. /РИА Новости/. Финландын Романиеми хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн
дарга Майк Помпеотой хийсэн уулзалтаа тун үр дүнтэй, сайн уулзалт болсон хэмээн
үзэж байгаагаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров илэрхийлжээ.
“НҮБ-ын хэлэлцэх асуудал болоод байгаа бүс нутгийн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн асуудлыг бид авч хэлэлцсэн. Яриа маш үр дүнтэй болсон” хэмээн тэрбээр хэлжээ. Талуудын яриа хэлэлцээ цаг хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн байна.
Мөн яриа хэлэлцээ хийх үеэр талууд бодит бодлогод төвлөрсөн хэмээн С.Лавров мэдэгджээ.