Куба АНУ-д суух элчин сайдаа томилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРГАВАНА. /ВВС/. Хоёр улсын харилцааг сэргээх хүчин чармайлтын хүрээнд 1961 оноос хойш анх удаагаа Куба улс АНУ-д суух элчин сайдаа томиллоо.
2012 оноос хойш Вашингтонд Кубын “ашиг сонирхол”-ыг төлөөлж байсан ахмад дипломатч Хосе Кабаньясыг элчин сайдаар томилсон байна.
Тэрбээр бусад улсын 15 шинэ дипломатчийн хамт Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.
Харин Гавана дахь шинэ элчин сайдаар хэнийг томилохоо Вашингтон хараахан зарлаагүй байна.
Кубын Ерөнхийлөгч Раул Кастро НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхээр Нью-Йорк хотод айлчлахаас хэдхэн өдрийн өмнө Куба АНУ-д суух элчин сайдаа томиллоо.
1995 онд Раул Кастрогийн ах, Ерөнхийлөгч Фидел Кастро НҮБ-ын өмнө үг хэлснээс хойш Америкийн нутаг дэвсгэрт Кубын нэг ч ерөнхийлөгч хөл тавиагүй байгаа юм.
Куба болон АНУ энэ оны долдугаар сард харилцаагаа албан ёсоор сэргээсэн билээ.
Г.Доржханд
Комментарии