Венесуэлийн Ерөнхийлөгчийг дэмждэг гэдгээ БНАСАУ дахин нотолжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмждэг гэдгээ дахин нотлоод, төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн тус улсын Засгийн газрыг эсэргүүцэгч хүчнүүдийг зэмлэн буруушаажээ.
Венесуэлийн тухай БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлагаас тавьсан асуултад тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч, “Венесуэлийн сөрөг хүчнийхний явуулсан сүүлийн ажиллагаа тус улсын нөхцөл байдлыг улам бүр тогтворгүй болгохын зэрэгцээ бүс нутгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлнө” хариулсан байна. Өнгөрсөн хоёрдугаар сард тус яамны хэвлэлийн төлөөлөгч мөн үүнтэй ижил мэдэгдлийг хийж байсан юм.
Венесуэлд улс төрийн үймээн гүнзгийрч буй энэ үед АНУ тэргүүтэй олон улс өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгч хэмээн зарласан, сөрөг хүчний удирдагч Хуан
Гуайдог хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. ГХЯ-ны төлөөлөгч мөн АНУ-ын байр
суурийг шүүмжилсэн мэдэгдэл хийсэн байна.