Өнөөдөр 11-13 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-05-05 09:02:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 11-13 хэм дулаан байна.


Малчид, иргэдэд анхааруулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно.


2019 оны 05 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар солигдмлол үүлтэй, бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, Идэр, Тэс, Хараа, Ерөө Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

 

2019 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 10 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

6-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 8, 9-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 7-ноос дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Связанные новости