Венесуэл дахь цэргийн ажиллагаанд оролцдоггүй гэдгээ Куба мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /Associated Press/. Куба
улс Венесуэлийн аюулгүй байдлын хүрээнд өрнүүлж буй цэргийн ажиллагаанд
оролцдоггүй хэдий ч хоёр улс энэ салбарт
хамтран ажиллах бүрэн эрхтэй юм хэмээн Кубын Гадаад хэргийн яамны АНУ-ын
департамент хариуцсан захирал Карлос Фернандес де
Коссио мэдэгджээ.
"Венесуэлд байгаа Кубын 20 мянга орчим иргэний дийлэнх нь эмнэлгийн
ажилтнууд бөгөөд Зэвсэгт хүчин, аюулгүй
байдлын хүчний байгууллагуудтай холбоогүй байдаг. Венесуэл дахь аюулгүй байдлыг
хангах цэргийн ажиллагаа болон бусад ажиллагаанд Куба улс оролцдоггүй” хэмээн
тэрбээр хэлжээ.
“АНУ 600-700 гаруй цэргийн баазад 800 мянга гаруй иргэнээ байлгадаг. Цэргийн салбарт бид олон оронтой хамтран
ажилладаг. Энэ салбарт хамтран ажиллах нь хоёр улсын бүрэн эрх юм” хэмээн
тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Венесуэлийн Үндсэн хуулийн тогтолцоог нураахад чиглэсэн үйлдлээ зогсоохгүй
бол хамгийн өндөр түвшний хориг арга хэмжээ авч, бүрэн хориг тавихаа АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн лхагва гарагт Кубын эрх баригчдад хатуу
сануулсан юм.