Н.Назарбаевт “Найрамдал одон” гардуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Chinadaily/. БНХАУ болон Казахстаны харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевыг БНХАУ-ын дарга Си Жиньпин “Найрамдал одон”-гоор шагнажээ. Уг одон нь БНХАУ-аас гадаад хүнд өгдөг хамгийн өндөр дээд шагнал юм.
Н.Назарбаев нь энэхүү одонг
гардан авсан хоёр дахь хүн болсон байна. 2017 оны долдугаар сараас бий болсон энэхүү одонг хамгийн анх ОХУ-ын Ерөнхйилөгч Владимир Путин гардан авсан юм.
Бээжин хотод болсон шагнал
гардуулах ёслолын үеэр Си Жиньпин Казахстаны анхны Ерөнхийлөгчийг олон улсад
нэр хүндтэй улс төрч, Хятадын ард түмний эртний сайн анд нөхөр хэмээн магтан
сайшаажээ.
“Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг хамтран
хэрэгжүүлэх саналыг Казахстан улсад анх 2013 онд тавьсан бөгөөд энэхүү саналыг
Назарбаев халуун дотноор дэмжин хүлээн авсныг Хятадын дарга мөн онцлон тэмдэглэсэн байна.
Харин Н.Назарбаев хэлэхдээ, “энэхүү одонг гардан
авах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Харилцан хүндэтгэл, итгэлцлийн үндсэн дээр бий болсон Хятад-Казахстаны нөхөрсөг харилцаа нь үлгэр жишээ харилцаа юм” гэж онцлон дурджээ.