БНСУ, АНУ, Япон гурван талын хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-29 14:28:59

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, АНУ, Японы Батлан хамгаалахын салбарын өндөр түвшний төлөөлөгчдийн аюулгүй байдлын асуудлаарх жил тутмын гурван талын хэлэлцээ ирэх долоо хоногт Сөүл хотноо болно гэж БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас даваа гарагт мэдээлэв.


Ирэх тавдугаар сарын 9-нд зохион байгуулах 10 дахь удаагийн Батлан хамгаалахын гурван талын хэлэлцээний /DTT/ дэлгэрэнгүй хөтөлбөр хараахан тодорхой болоогүй байгаа хэдий ч талууд БНАСАУ-тай хэлэлцээ хийх хийгээд зэвсэгт хүчний хамтын ажиллагаагаа сайжруулах арга замын талаар хэлэлцэх төлөвтэй байна.


2008 онд санаачилсан жил тутмын гурван талын уулзалтаар БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүд зэрэг бүс нутгийн аюулгүй байдалд тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцдэг юм. 

Связанные новости