Иран цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнээс гарч магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕХРАН. /NHK/. Иран улс “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон
улсын гэрээ”-нээс гарч магадгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад
Зариф өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
М.Зариф Ираны төв
телевизэд ярилцлага өгөх үеэрээ энэ талаар тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр,
Ираны эрх баригчид олон асуудлыг тунгаан бодож байгаагийн нэг нь Цөмийн зэвсгийг
үл дэлгэрүүлэх гэрээнээс гарах ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг
захиргаа Ираны эсрэг шахалтаа нэмэгдүүлж буй энэ үед М.Зариф уг мэдэгдлийг хийсэн байна.
Энэ сарын эхээр АНУ
Ираны Хувьсгалт гвардыг террорист байгууллагын жагсаалтад оруулсан юм.
Үүний зэрэгцээ ирэх тавдугаар сарын 2-ноос эхлэн Иранаас нефть импортолдог
орнуудыг хориг арга хэмжээнээс чөлөөлөхгүй тухай Төрийн департамент мэдэгдсэн
билээ.