Энэтхэгт парламентын сонгуулийн 4 дэх үе шат эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ДЕЛИ. /TASS/. Долоон үе шаттайгаар болж буй Энэтхэгийн парламентын бүх нийтийн сонгуулийн 4 дэх үе шат 9 мужид өнөөдөр эхэлжээ. Сонгуулийн комиссын мэдээлснээр, парламентын доод танхимын 72 суудлын төлөө 957 нэр дэвшигч өрсөлдөх аж.
Санал авах хэсгүүд орон нутгийн цагаар өглөөний 07 цагт нээгдсэн байна. Бихар, Жамму Кашмир, Жаркханд, Баруун Бенгал, Мадхья-Прадеш,
Махараштра, Одиша, Ражастхан, Уттар-Прадеш мужийн оршин суугчид саналаа өгнө. Санал авах хэсгүүдийн
дийлэнх нь 18:00 цаг хүртэл нээлттэй байх аж.
Энэ сарын 23-нд болсон гурав дахь шатны сонгуулийн ирц 63 хувь байжээ. Энэтхэгийн
Сонгуулийн комиссын урьд нь мэдээлснээр, энэ удаагийн сонгууль сонгогчдын
тоогоор дэлхийн түүхэнд хамгийн томд тооцогдож магадгүй байна. Түүнчлэн дэлхийн
хамгийн удаан үргэлжилсэн сонгууль гэж нэрлэж болно. Парламентын сонгууль
Энэтхэгийн бүх 29 мужид, холбооны долоон дэвсгэр нутагт долоон үе шаттайгаар
/дөрөвдүгээр сарын 11, 18, 23, 29, тавдугаар сарын 6, 12 болон 19/ болно.
Саналын хуудсыг тавдугаар сарын 23 гэхэд тоолж дуусах ёстой аж.
Сонгуулийн гол
өрсөлдөөн Энэтхэгийн эрх баригч "Бхаратия жаната" болон сөрөг хүчний
“Энэтхэгийн үндэсний конгресс” нам гэсэн улс төрийн хоёр том хүчний хооронд
болж байна. Энэтхэгийн эрх баригч нам 2014 оны амжилтаа давтаж, одоогийн
Ерөнхий сайд Нарендра Моди албан тушаалдаа хэвээр үлдэх эсэх нь олны анхаарлыг
ихэд татаж байна.