Ким Жөн Ун ОХУ-ын Төрийн тэргүүнд илд бэлэглэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВЛАДИВОСТОК. /TASS/. Владивосток хотод болсон яриа хэлэлцээний дараа БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илд бэлэглэжээ.
"Энэхүү илд нь миний болон биднийг дэмждэг манай ард түмний хүч чадал, сэтгэл
зүрхний илэрхийлэл юм" хэмээн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хэлсэн байна.
В.Путин БНАСАУ-ын удирдагчид талархал илэрхийлж, талууд гар барилцжээ.