Орос, БНАСАУ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй яриа хэлэлцээ эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-25 14:18:05

ВЛАДИВОСТОК. /РИА Новости/. Владивосток хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарыг оролцуулсан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй яриа хэлэлцээ эхэллээ. Үүний өмнө хоёр улсын удирдагчид хоёр цаг орчим ганцаарчилсан уулзалт хийсэн байна.


Уулзалтын дүнд талууд баримт бичигт гарын үсэг зурах, хамтарсан мэдэгдэл гаргахаар төлөвлөөгүй байна.


В.Путин, Ким Жөн Ун нар анх удаа уулзаж байна. Дээд хэмжээний уулзалт Владивосток хотын Русский аралд байрладаг Алс Дорнодын Холбооны их сургуульд болж байгаа юм. Ким Жөн Уны айлчлал нь 2011 онд засгийн эрхийг авснаасаа хойш ОХУ-д хийж буй анхны айлчлал нь болж байна. 

Связанные новости