Бразилын Ерөнхийлөгч асны ялыг хөнгөрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРАЗИЛИА. /Xinhua/.
Бразилын Дээд шүүх тус улсын Ерөнхийлөгч
асан Лула да Силвагийн хорих
ялыг 12 жил нэг сараас 8 жил 10 сар болгон хөнгөрүүлсэн байна.
Л.Силваг авлига, мөнгө
угаасан хэрэгт холбогдолтойг тогтоосон хэдий ч урьд нь ногдуулсан ял “хүндэдсэн”
байсан гэж шүүгч нар хэлжээ. Энэхүү шийдвэрийн дагуу Л.Силва ирэх есдүгээр
сард Курибата хотын шоронгоос суллагдаж, үлдсэн ялаа гэртээ эдлэх боломжтой болох ажээ.
Бразилын хууль тогтоомжийн дагуу гэмт этгээд өөрт ногдуулсан ялын зургааны нэгийг эдэлсэн тохиолдолд үлдсэн ялыг гэртээ эдлэхийг зөвшөөрдөг байна. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Дээд шүүхэд давж заалдах өргөдөл гаргах боломжтой ажээ. Л.Силвагийн хуулийн багийн мэргэжилтнүүд түүнийг гэм буруугүй хэмээн үзэж, Ерөнхийлөгч асныг улс төрийн хавчлагын хохирогч болсон гэж мэдэгдсээр иржээ.
Л.Силва Бразилын Ерөнхийлөгчийн албыг 2003-2010 онд хашиж байсан юм.