Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг сарын сүүлчээр зарлана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИЕВ. /TASS/.
Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн албан ёсны дүнг
энэ сарын 30-нд танилцуулахаа Украины Сонгуулийн төв комисс мэдэгджээ. Энэ
тухай Сонгуулийн төв комиссын орлогч дарга Евгений
Радченко мэдэгдсэн байна.
Сонгуулийн урьдчилсан дүн 2-3 хоногийн дотор тодорхой болно хэмээн тэрбээр мөн мэдэгджээ. Хуульд заасны дагуу Сонгуулийн төв комисс сонгуулийн дүнг 5 дугаар сарын 1-нээс өмнө зарлах ёстой аж.
Украины Сонгуулийн төв комиссоос албан ёсоор мэдээлснээр, цахим протоколуудын 20.81 хувийг боловсруулсны дараах байдлаар Владимир Зеленский сонгогчдын 73.35 хувийн
саналыг авсан бол түүний өрсөлдөгч П.Порошенкод сонгогчдын 24.30 хувь нь саналаа өгчээ. Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн ирц 62.07 хувьтай байсан аж.