ӨНӨӨДӨР: “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулган болно
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 22-нд болох үйл явдлын тойм:
Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.
09.00 цагт АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд нугасны гэмтэлтэй
иргэдийн бие даан амьдрах чадавхыг сайжруулах “Амьдралын үргэлжлэл” төслийн
нээлт болно.
09.00 цагт Төрийн ордонд “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулган болно.
10.00 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд "Монголын
хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн өдөрлөг"болно.
10.30 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Утас: 325044
11.00 цагт “Blue Sky” зочид буудалд "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн нээлт болно.
11.00 цагт “Norphei Art” галерейд Дэлхийн оюуны өмчийн өдөрт зориулсан "Дэлхий үнэлсэн Монгол брэнд" үзэсгэлэнгийн нээлт болно.
11.00 цагт Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд “Миний монгол бичиг” олон улсын IV уралдааны шагнал
гардуулах ёслол болно. Утас. 88084223, 99269209, 88081261
11.00 цагт НҮБ-ын байранд БСШУСЯ, БОАЖЯ, НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улс “Дэлхийн хамгийн том хичээл” санаачилгад нэгдсэн талаар мэдээлнэ. Утас: 88054040 99097927
11.00 цагт “Blue Sky” зочид буудалд Эрдэс баялгийн салбарын гэрээний
мэдээллийн www.iltodgeree.mn цахим хуудсыг танилцуулна.
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "Капитал" банкинд
хадгаламж эзэмшиж байсан иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын удирдлагууд цаг үеийн
асуудлаар мэдээлнэ.
13.00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд Монголын хүүхдийн спортын VI их наадмын нийслэлийн тэмцээний нээлт болно. Утас: 91915546, 99458521, 89477713
13.00 цагт ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мал сүргийг бүртгэлжүүлэх үйлдвэрийн ажилтай танилцана.