Ливийн асуудлаарх тогтоолыг даруй батлахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК.
/РИА Новости/. Ливид нөхцөл байдал хүндэрч, сөргөлдөөн даамжирсаар байгаа
учир НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ливийн асуудлаарх тогтоолыг даруй батлах хэрэгтэй
хэмээн НҮБ-д суугаа Германы байнгын төлөөлөгч Кристоф
Хойсген мэдэгджээ.
“Ливи улсад зэвсгийн нийлүүлэлтэд тавьсан хориг ноцтой зөрчигдөж, зэвсэг
ихээр нийлүүлж байгаа нь сөргөлдөөнийг даамжруулсаар байна гэж НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Гассан Саляме мэдэгдсэн. Их
Британийн боловсруулж буй тогтоолын төсөлд энэ талаарх асуудлыг оруулах
хэрэгтэй” хэмээн Кристоф Хойсген ярьсан байна.
Ливийн Үндэсний
армийн командлагч Халиф Хафтар Триполи хот руу хийх дайралтаа эхлүүлснийг
дөрөвдүгээр сарын 4-нд мэдэгдсэн билээ. Хафтарын арми Гарьян болон Сурман
хотуудад хяналтаа тогтоожээ. Харин Триполи дахь Засгийн газарт үнэнч зэвсэгт бүлэглэлүүд
Хафтарын хүчнийнхний эсрэг “Уур хилэнгийн галт уул” ажиллагааг эхлүүлсэн тухайгаа
мэдэгджээ.
Ливийг олон жил
удирдсан Муаммар Каддафиг 2011 онд түлхэн унагааж, амийг нь хөнөөсний дараа тус
улсад хүчирхийлэл газар авч, улс төрийн тогтворгүй байдал үүссэн юм.