Богд ууланд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-13 14:30:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой байдлын газарт Богд уулын Соёмбот ууланд шар өвс шатаж, түймэр гарсан тухай дуудлага  өнөөдөр 11.17 цагт иржээ.


Дуудлагын дагуу түймрийг унтраахаар нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. Түймрийг 12.40 цагийн байдлаар, цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Связанные новости