Шөнөдөө ялимгүй хур тунадас орно
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй, шөнөдөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.
2019 оны 04 дүгээр сарын 13-наас 04 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 13-нд говь талын нутгаар, 16-нд Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.