ӨНӨӨДӨР: "Шүүгчийн хараат бус байдлын баталгаа-Шүүхийн томилгоо” хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-12 08:16:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дөрөвдүгээр сарын 12-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

08.00 цагт Нээлттэй нийгэм форумд “Шүүгчийн хараат бус байдлын баталгаа - Шүүхийн томилгоо” хэлэлцүүлэг болно.

09.30 цагт СЭЗИС-д “Глобалчлал 4.0 ба Монгол Улсын хөгжлийн шинэ парадигм” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99095491, 80084374

09.30 цагт Төрийн ордонд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Засгийн газар ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлыг танилцуулна.

10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд “1000 залуу 1000 санаа төсөл”-ийн 4 дэх сургалт болно. Утас: 99127029

10.00 цагт Капитал банкны хадгаламж эзэмшигчид хохирогчидын холбоо ТББ-аас Монгол банканд өгсөн шаардлагынхаа хариуг шаардана. Утас:99105845

10.00 цагт Хангарди  ордонд “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” хэлэлцүүлэг болно. Утас: 99251972, 89109500

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Зүүнбаян рэйфанери” компанийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Улсын филармонийн байранд Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, удирдаач Б.Дамдинсүрэн, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх талаар мэдээлнэ.

13.30 цагт “МСМ” группын байранд “Өргөх байгууламжийн техник, хөдөлмөр, галын аюулгүй байдал” үзүүлэх сургалт болно. Утас: 91989890

16.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зураач Б.Тэлмэнгийн “Legend” үзэсгэлэнгийн нээлт болно.

16.30 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн оюутнуудтай уулзана.

Связанные новости