Д.Трамп Израилийн Ерөнхий сайдад баяр хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-11 11:56:00

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп парламентын сонгуульд “Ликуд” нам ялж байгаад баяр хүргэлээ хэмээн Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Ерөнхийлөгч Д.Трамп Ерөнхий сайд Б. Нетаньяху руу утсаар ярьж, сонгуульд ялалт нь байгуулж байгаад нь болон Израилийн ард түмэнд халуун дотно баяр хүргэсэн байна. Түүнчлэн талууд ойрын жилүүдэд илүү нягт хамтран ажиллахаар тохиролцжээ.


Иерусалим болон Голаны өндөрлөгийг хүлээн зөвшөөрч, Ираны Хувьсгалт гвардын талаарх ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр төдийгүй Ираны асуудлаар хатуу байр суурь баримталж, Израилийг ихээхэн дэмжиж байгаад нь Б. Нетаньяху АНУ-ын Төрийн тэргүүнд талархал илэрхийлсэн байна.


Ираны Хувьсгалт гвардыг гадаад улсуудын террорист байгууллагуудын жагсаалтад оруулах шийдвэрийг Д.Трамп өнгөрсөн даваа гарагт гаргасан юм. Түүнчлэн тэрбээр Голаны өндөрлөгт Израил хяналт тавих бүрэн эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн тунхаг бичигт өнгөрсөн 3 дугаар сарын сүүлчээр гарын үсэг зурсан билээ.  Өнгөрсөн оны 5 дугаар сард тэрбээр АНУ-ын Элчин сайдын яамыг Тель-Авив хотоос Иерусалим руу нүүлгэн шилжүүлсэн юм.


Саналын хуудасны 97 хувийг тоолсны дараах байдлаар Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ялах нөхцөлийг бараг хангажээ. Түүний нам барууны үзэлт болон шашны намуудын эвслийн хамт 21 дэх удаагийн сонгуулийн Кнессетэд 120 суудлаас 65-ыг нь авсан байна. Үүний зэрэгцээ Нетаньяхугийн “Ликуд” нам болон түүний гол өрсөлдөгч тус улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан Бени Ганц тэргүүтэй төвийн үзэл баримтлагч "Кахоль-Лаван" эвсэл саналын тоогоор бараг л тэнцэж, одоогоор парламентад тус бүр 35 суудал авч байгаа аж.


Хуулийн дагуу, Ерөнхий сайдын албан тушаалд парламентад олонхын суудал авсан намын дарга нэр дэвших боловч сайд нарын танхимыг бүрдүүлэх үүргийг нам нь олонхын санал аваагүй боловч тогтвортой эвсэл байгуулах чадвартай улстөрчид Ерөнхийлөгч нь өгч болдог байна.

 

Связанные новости