Т.Эрдоган: "С-400" системийг 7 дугаар сараас өмнө нийлүүлж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /TASS/. Оросын зенитын пуужингийн "С-400" системийг 7 дугаар сараас өмнө нийлүүлж магадгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Москва хотод айлчилсныхаа дараа мэдэгджээ.
“Манай эрх баричгид "С-400" системийг
худалдан авах нь олон улсын ашиг сонирхолд нийцсэн зүйл юм. Турк
улс шийдвэрээ өөрчилсөн эсэхийг байнга асуудаг. Энэ бол хэдийнээ шийдэгдсэн
хэрэг гэдгийг бид мэдэгдэж байна. "С-400"-г
7 дугаар сард нийлүүлэхээр төлөвлөж байгаа. Түүнээс ч өмнө байж магадгүй юм”
хэмээн тэрбээр хэлсэн байна.
Турк "С-400" систем худалдан авах болсныг АНУ шүүмжилсэнтэй холбогдуулан тэрбээр
тайлбар өгөхдөө, “Бид бол НАТО-гийн бүрэлдэхүүнд багтдаг цэргийн хүчирхэг гүрнүүдийн
нэг. Биднийг шүүмжилж байхдаа үүнийг хэн ч яагаад боддоггүй юм бэ? НАТО-гийн
хүчирхэг орнуудын нэг яагаад агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах
хүчирхэг системтэй байж болохгүй гэж” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.