Түрээсийн орон сууцыг өмчлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-10 12:55:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай” журмыг баталжээ.


Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан, “ТОСК-ийн Түрээсийн орон сууцыг хоёр зарчмаар өмчлүүлнэ. Тодруулбал, иргэн түрээслэж буй орон сууцныхаа нийт төлбөрийн 30 хувийг төлөөд ипотекийн зээлд хамрагдах юм. Эсхүл орон сууц түрээслэж буй байгууллагатайгаа гэрээ байгуулж, сар бүр түрээсийн төлбөр дээрээ тодорхой хэмжээний мөнгө төлөөд өмчилж, 30 хувиа бүрдүүлэн зээлд хамрагдаж болох юм. Гэхдээ өнөөдрийг хүртэл төлсөн түрээсийг урьдчилгаанд тооцохгүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй. Энэхүү журмыг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлнэ. ТОСК-ийн барьсан орон сууцны 1 ам дөрвөлжин метрийг 1.4 сая төгрөг байхаар тогтоосон. Одоогоор 1512 түрээсийн орон сууц бий. Ойрын хугацаанд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц, БНСУ-ын 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг түрээсийн орон сууцанд зарцуулахаар төлөвлөсөн” гэлээ.

Связанные новости