БНХАУ-ын төхөөрөмж сарны нөгөө тал дээр аялсаар байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-04-10 12:38:03

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын сар судлах төхөөрөмж сарны нөгөө тал дээр шинжлэх ухааны судалгаа явуулах зорилгоор 170 гаруй метр аялаад байгаа тухай тус улсын Үндэсний сансар судлалын удирдах газрын харьяа Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээлэв.


Сарны температур маш өндөр хэмд хүрсэнтэй холбогдуулан “Yutu-2” буюу “Хаш туулай-2” төхөөрөмж дөрөвдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд “үдийн завсарлага” авсан бөгөөд мягмар гарагаас эхлэн судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлж эхэлжээ.


Энэхүү төхөөрөмжийг өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд сарны өмнөд туйл дахь "Вон Карман" тогоо руу илгээсэн бөгөөд гурван сар ажиллах хүчин чадалтайгаар бүтээсэн боловч тооцоолсноос удаан хугацаагаар ажиллаж байгаа ажээ. 

Связанные новости