Берни Сандерс саятан болсон гэдгээ мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК. /The New York Times/. АНУ-ын 2020
оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөхийг зорьж байгаа Вермонт муж улсын сенатч
Берни Сандерс бестселлер номноосоо олсон орлогоороо саятан болжээ. Энэ
тухай Б.Сандерс “The New York Times” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөж, Хилари Клинтонд зайгаа тавьж өгсөн юм. “Шилдэг борлуулалттай ном бичиж
чадвал саятан болох боломжтой юм” хэмээн тэрбээр 2018 онд гаргасан “Эндээс бид хаашаа явах вэ” номынхоо талаар
ярихдаа мэдэгдсэн байна.
Одоогоор 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд өрсөлдөхөө Ардчилсан намын 20
орчим гишүүн мэдэгдээд байгаа аж. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар, Берни
Сандерс болон дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байден нар чансаагаараа тэргүүлж
байна.
АНУ-ын 59 дэх удаагийн ерөнхийлөгчийн
сонгууль 2020 оны 11 дүгээр сарын 3-нд болох юм.