Алжирын түр Ерөнхийлөгчийг эсэргүүцэн жагсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАЛЖИР. /BBC/. Алжирын шинэ түр Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид мягмар гарагт жагсаал цуглаан өрнүүлж, цагдаагийн ажилтнууд тэдгээрийг тараахын тулд усан буу ашигласан байна.
Тус улсын Ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика өнгөрсөн долоо хоногт огцорч,
түүний халааг парламентын дээд танхимын дарга Абделькадер Бенсала авсан юм. Алжирт
тайван жагсаал цуглаан олон долоо хоногийн турш үргэлжилсээр байгаа хэдий ч
жагсагчдын олонх нь эрс өөрчлөлт хүсэж байгаа юм.
"90 хоногийн дотор чөлөөтэй, шударга сонгууль зохион байгуулна" гэж А.Бенсала амлаад байна. А.Бенсалаг түр Ерөнхийлөгчөөр томилж, олон нийтэд албан ёсоор мэдэгдсэний дараа түүнийг эсэргүүцэгчид нийслэл Алжир хотын гудамжуудад жагсаж, “Бенсала яв” хэмээн шаардсан байна.
Өдгөө 77 настай А.Бенсала нь Алжирын Ерөнхийлөгчийн албыг 20 жилийн турш хашсан
А.Бутефликатай ойр дотно нэгэн ажээ.
Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш жагсаал цуглаан өрнүүлж буй хүмүүс зөвхөн
А.Бутефликаг эсэргүүцээд зогсохгүй түүний ойрын хүрээллийн хүмүүсийг ч мөн
үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсаар иржээ.
Связанные новости


