ОХУ Европын Зөвлөлөөс гарвал хүнд цохилт болж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРХЕЛЬСИНКИ. /TASS/.
Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарахын зэрэгцээ ОХУ
Европын Зөвлөлөөс гарч магадгүй байгаа нь Европыг жинхэнэ цочролд оруулж магадгүй
гэж үзэж байгаагаа Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Турбьёрн
Ягланд илэрхийлжээ.
“Brexit
болон Ruxit
нэгэн зэрэг болвол Европын хувьд хүндхэн цохилт болж магадгүй болохыг
төсөөлөхөд бэрх. Гэсэн хэдий ч ийм зүйл удахгүй болж магадгүй байна. ОХУ
Европын Зөвлөлөөс гарах нь “Brexit”-ийн адил ноцтой асуудал юм” хэмээн тэрбээр хэлсэн
байна.