В.Зеленский ОХУ-ын Төрийн тэргүүнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /INTERFAX/.
Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Зеленский ОХУ-ын
Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Ингэж мэдэгдэхдээ тэрбээр “Бид нутаг дэвсгэр, ард иргэдээ золиослохгүй” хэмээн хэлсэн байна.
Минскийн яриа хэлэлцээний үйл явцыг үргэлжлүүлэх шаардлагатай хэдий ч форматыг нь шинэчлэх шаардлагатай гэж В. Зеленский үзэж байна. Түүнчлэн Донбасст даруй гал зогсоох шаардлагатай гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлжээ.
Украины
ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль гуравдугаар сарын 31-нд болсон билээ.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр Зеленский сонгогчдын 30.24 хувийн саналыг авсан
бол Порошенкод 15.95 хувь нь саналаа өгчээ. Хоёр дахь шатны сонгууль энэ сарын
21-нд болох юм.