Туркийн орон нутгийн сонгуулийн дүнгийн талаарх маргаан өрнөсөөр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-07 11:57:44

АНКАРА. /Xinhua/. Туркт өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд зохион байгуулсан орон нутгийн сонгуульд тус улсын хамгийн том хотууд болох Истанбул, Анкарад сөрөг хүчин ялалт байгуулсан явдлыг эрх баригч нам эсэргүүцэж буйтай холбоотойгоор сонгуулийн эцсийн дүнг олон нийтэд зарлаагүй хэвээр байна.


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хэлснээр, эрх баригч нам уг асуудлыг шүүхээр шийдүүлэхийг хүсэж байгаа ажээ.


Сонгуулийн албан бус дүнгээс үзэхэд, Истанбул хотын даргын төлөөх өрсөлдөөнд сөрөг хүчин болох Бүгд найрамдах ардын намаас нэр дэвшигч Экрем Имамоглу цөөн сонгогчийн саналын зөрүүгээр эрх баригч Шударга ёс, хөгжлийн намаас дэвшигч Бинали Илдиримийг ялсан аж.


Гэсэн хэдий ч хоёр нэр дэвшигчийн хэн хэн нь Истанбул хотод ялалт байгуулсан талаараа олон нийтэд зарлаад байгаа юм.


Сонгуулийн дээд зөвлөл дөрөвдүгээр сарын 13-нд сонгуулийн эцсийн дүнг албан зарлах ажээ. 1994 онд Истанбул хотын даргаар Р.Эрдоган сонгогдож байснаас хойш тус хот нь түүнтэй холбоотой намуудын удирдлагад байсаар ирсэн байна. Түүнчлэн Туркийн Ерөнхийлөгчийн улс төрийн карьер тухайн үеэс эхэлж байжээ. 

Связанные новости