К.Гоныг дахин баривчилсан нь Япон-Францын харилцаанд нөлөөлөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-07 11:35:14

ТОКИО. /NHK/. Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоныг дахин баривчилсан нь Япон-Францын харилцаанд нөлөөлөхгүй гэж Японы Гадаад хэргийн сайд Таро Коно мэдэгдсэн байна.


Т.Коно баасан гарагт Францын Гадаад хэргийн сайдтай уулзсан байна. Японы Гадаад хэргийн сайдын мэдээлснээр, уг уулзалтын үеэр Францын тал К.Гоныг дахин баривчилсан хийгээд саатуулж байгаа талаарх асуудлыг дэвшүүлсэн аж. К.Гон нь Францын иргэн юм.


“Франц улс Японы шүүх тогтолцоог хүндэтгэдэг” хэмээн Францын Гадаад хэргийн сайдын хэлснийг Т.Коно сэтгүүлчдэд уламжилжээ. Бүх улсын Засгийн газрын хувьд гадаадын оронд баривчлагдсан иргэндээ санаа зовних нь зүйн хэрэг хэмээн тэрбээр нэмж хэлжээ. 

Связанные новости