Ким Жөн Унтай таатай харилцаатай хэвээр байгаа гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /CBS/.
Өнгөрсөн хоёрдугаар сард болсон АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд
хэмжээний уулзалт бодит үр дүнд хүрээгүй хэдий ч БНАСАУ-ын удирдагч Ким Жөн
Унтай "маш сайн" харилцаатай байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
мэдэгджээ.
Тэрбээр энэ тухай
бямба гарагт Невада муж улсын Лас-Вегас хотноо зохион байгуулсан Бүгд найрамдах намын гишүүдийн
2019 оны хаврын уулзалтын үеэр онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын
Ерөнхийлөгч, “Намайг ерөнхийлөгчийн албыг хашиж эхлэх үед тус улс пуужин болон
цөмийн туршилтууд хийж байсан. Өнгөрсөн хугацаанд маш олон зүйл өөрчлөгдсөн.
Цаашид юу болохыг харах л үлдлээ” гэж хэлсэн байна.